Нөхцөл ба бодлого

Хувилбар 1.0Шинэчилсэн 2026.10.12
Худалдагч: Ийстхолдинг ХХК, РД 5700272
Улаанбаатар, Баянгол дүүрэг, 8-р хороо
Утас 8011 7878, 8010 7878 · info@shopex.mn

Бид юу хийдэг вэ

shopex нь таны захиалсан барааг Хятадын онлайн дэлгүүрээс таны нэрийн өмнөөс худалдан авч, Монгол руу тээвэрлэн хүргэх үйлчилгээ үзүүлнэ.

Үнэ ба төлбөр

Сайт дээрх үнэ барааны үнэ, манай үйлчилгээний хөлсийг багтаасан. Олон улсын тээвэр, хот доторх хүргэлтийн төлбөрийг захиалга баталгаажуулах үед тусад нь харуулна.

Хүргэлтийн хугацаа

Заасан хугацаа нь дундаж хугацаа. Хил, гааль, цаг агаар, баярын өдрүүдээс шалтгаалан саатаж болно. Саатсан тохиолдолд захиалгын явцыг тухай бүр мэдэгдэнэ; хоцролтын нөхөн олговор олгохгүй.

Аваагүй бараа

Агуулахад ирсэн барааг 10 хоног үнэгүй хадгална, дараа нь өдөрт тухайн барааны каргоны төлбөрийн 5%-ийн хадгалалтын төлбөртэй. 30 хоногт аваагүй барааг борлуулж, хадгалалтын төлбөрийг хасаад үлдсэнийг тань руу буцаана. Борлуулахаас өмнө 25 дахь өдөр сүүлчийн мэдэгдэл илгээнэ.

Захиалга цуцлах

Хятадаас худалдан авахаас өмнө цуцалбал мөнгийг бүтнээр буцаана. Худалдан авсны дараа буцаалтын бодлогын дагуу шийдвэрлэнэ.

Ойлголоо, буцах